Удирдлагын мэндчилгээ
Удирдлагын мэндчилгээ

Эрхэм хэрэглэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Манай байгууллага нь орон нутгийнхаа цаг агаар, ус, орчны төлөв байдлын бодит мэдээлэл, төрөл бүрийн цаг агаарын урьдчилсан болон урьдчилан сэргийлэх, анхааруулага мэдээнүүдийг иргэд, аж, ахуй нэгж байгуулгуудад шуурхай, үнэн зөв хүргэн ажиллаж байна. Судалгаа шинжилгээний үр дүнг олон нийт болон шийдвэр гаргагчдад зориулан өдөр тутам тасралтгүй хүргэж ажилдаг. Манай байгууллагын төрөл бүрийн мэдээг та бүхэн тогтмол ашиглаж хэвшсэний үр дүнд цаг агаарын өөрчлөлт, төрөл бүрийн үзэгдлийн үед эрсдэл, хохирол багатай даван туулахад бидний ажлын гол зорилго юм. Энэхүү цахим хуудсаар дамжуулан цаг уурын бодит ажиглалтын тойм, мэдээлэл, урьдчилсан, анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээ, судалгааны материал болон бусад үйлчилгээг ил тод, хүртээмжтэй байдлаар авах боломжтой. Итгэл найдвараа бидэнд хүлээлгэн, манай байгууллагын төрөл бүрийн мэдээ, мэдээллийг тогтмол ашигладаг та бүхэнд талархал илэрхийлье. Ирээдүйд илүү найдвартай, хүртээмжтэй үйлчилгээг хүргэхийн төлөө бид хичээнгүйлэн ажиллах болно.
Хүндэтгэсэн, Ус цаг уур, орчны шинжилгээний төв Дарга М.ЗАЯАТ