2018.12.25

2018 оноос Монгол улсын засгийн газрын 2018 оны 60 дугаар тогтоол, Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2018 оны А81, Цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2018 оны А63 дугаар тушаалаар “Ус цаг уур орчны шинжилгээний төв” болсон бөгөөд Цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2019 оны А83 дугаар тушаалаар 3 хэлтэс 98 албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

2010.12.25

2010 онд Дөрвөлжин суманд Цаг агаарт зориудаар нөлөөлөх Завхан-бороо 2 экспедици байгуулагдав

2009.02.25

2008 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Монгол улсын засгийн газрын 67 дугаар тогтоолоор Ус цаг уур, орчны шинжилгээний төвийг “ УС, ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА болон өөрчлөв

2008.12.25

2008 онд анхны газрын генераторыг Даян уулын бэлд байгуулав

2008.10.25

2008 онд Байгаль орчны лаборатори байгуулагдав.

2007.10.05

2007 онд Аймгийн Засаг даргын захирамжаар Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедици байгуулагдав.

2004.10.01

2004 онд сансарын холбооны Висат системийн төхөөрөмж болон СК-4100 цаг уурын автомат станцыг суурилуулан мэдээ солилцож эхлэв

1992.01.01

1992 онд ЗАВХАН АЙМГИЙН УС ЦАГ УУРЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ гэсэн бие даасан бүтцээр ажиллаж эхлэв

1990.01.10

1990 онд Байгаль орчныг хамгаалах газрын зохион байгуулалтыг өөрчлөн Байгаль орчны хяналтын газар, Ойн ангийн аж ахуй гэсэн хочр байгууллага болгов

1988.01.01

1988 он Ой агнуурын аж ахуй, Ус цаг уурын газрыг нийлүүлэн Байгаль орчныг хамгаалах газрыг байгуулав.

1985.10.01

1985 онд Аймгийн нутаг, Улистай хот орчмоор 1-2 хоногийн урьдчилсан мэдээгээр үйлчилж эхлэв.

1982.01.10

1982 онд Улиастай өртөөний шаар хөөргөлтийн барилга баригдав. Мөн ХААЦУ-ын станц байгуулагдав.

1979.06.01

1979 онд Товчооны шинэ барилгыг ашиглалтад хүлээн авав.

1977.12.25

1977 онд Дөрвөлжин сумын нутагт Хомын талд цаг уурын хайгуулын експедиц ажиллаж эхлэв.

1974.01.01

1974 онд Алдархаан сумын нутагт анхны зоо цаг уур байгуулагдсан

1962.01.01

1962 оны 7 дугаар сард БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 64-р тогтоолоор Ус цаг уурын товчоо болон өргөтгөж ус цаг уурын шинжилгээний салбаруудыг удирдан зохион байгуулан 30 орчим салбар шинээр нээн ажиллуулж улсын сүлжээнд бүрэн хамрагдсан юм

1936.01.01

Монгол оронд Ус цаг уурын шинжилгээний ажлыг өргөтгөн хөгжүүлэх талаар БНМАУ, ЗХУ- ын Засгийн газар хооронд байгуулагдсан хэлэлцээр ёсоор анх 1936 оны 09–р сарын 17-нд Улиастайд Цаг уурын станц үүсэж байгуулагдсан