Нислэгийг цаг агаарын мэдээгээр хангах ажил үйлчилгээ
Отгонтэнгэр нисэх буудлын нислэгийг цаг агаарын мэдээгээр хангах ажил үйлчилгээ
1.Цаг агаарын урьдчилсан мэдээ /Мэдээлэл үйлчилгээний хэлтэс/
Отгонтэнгэр нисэх буудлын нислэгийг цаг агаарын урьдчилсан мэдээгээр үйлчлэх, шаардлагатай цаг агаарын мэдээ, мэдээллийг шуурхай цуглуулах, нислэгийн төрөл бүрийн мэдээ, мэдээллийг дамжуулах, нислэгт зориулсан цаг агаарын мэдээ, мэдээллийг олон улс, орон нутгийн бүсийн мэдээллийн төвүүдээс цаг тухайд нь авч хэрэглэгчдэд хүргэж байна.
Иргэний нисэхийн болон цаг уурын технологийн сүлжээ, мөн интернэтэд суурилсан мэдээлэл дамжуулах системээр зураг мэдээллүүдийг хүлээн авч, урьдчилсан мэдээг боловсруулж олон улс болон орон нутагт солилцдог.
- Европын дунд хугацааны тоон прогнозын зураг
- Японы тоон прогнозын зураг
- ММ-5 тоон прогнозын үр дүн
- Тоон прогнозын үр дүн
- Монгол орны нутаг дэвсгэрт байрлах 137 цаг уурын станцын бодит ажиглалтын мэдээ /08ц, 11ц, 14ц, 17ц, 20ц 23ц, 02ц, 05ц/
- 183 цаг уурын харуулын ажиглалтын мэдээ /08ц,14ц, 20ц/
- 8 өртөөний Аюулгүй бүсийн станцийн мэдээ
- Газрын цаг агаарын зураг /08ц, 20ц /
- Орчны цаг агаарын бодит зураг, /08ц,11ц, 14ц, 17ц, 02ц, 05ц /
- Өндрийн цаг агаарын зураг /08ц, 20ц/ /850гПа, 700гПа, 500гПа, 300 гПа, ОТ 1000:500/,
- FY2C болон FY2D, Himawaricast хиймэл дагуулын үүлний зураг зэрэг газар орчмын болон өндрийн цаг агаарын бодит зураг мэдээг хүлээн авч урьдчилсан мэдээ зохиолтонд ашигладаг.
- WAFC-н бүтээгдэхүүн
Дэлхийн Цаг Уурын Байгууллага, Олон Улсын Иргэний Нисэхийн байгууллагын стандарт шаардлагад нийцүүлэн буудал орчмын цаг агаарын урьдчилсан 09 цагийн TAF мэдээ, нислэгт зориулсан AIRMET, мэдээ, аэродромын урьдчилсан мэдээ, аэродромын сэрэмжлүүлэг мэдээ, районы урьдчилсан мэдээ, хөөрөлт, суултын урьдчилсан мэдээ, угталт, чиглэлийн урьдчилсан мэдээ, өндрийн салхины урьдчилсан мэдээнүүдийг бэлтгэн гаргадаг.