Мэдээ мэдээлэл
Монгол Улсын Их хурлын гишүүн Б.Түвшин аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвд ажиллаа.
Монгол Улсын их хурлын гишүүн Б.Түвшин 11 сарын 30-нд Завхан аймагт ажиллах үед манай байгууллага дээр хүрэлцэн ирж албан хаагчдын нийгмийн асуудал, төвийн конторын барилгын нөхцөл байдлыг танилцууллаа. Цаг уурын албан хаагчдын 5 жилийн нэмэгдэл, Цаг уур орчны хяналт шинжилгээний хуулийн өөрчлөлтийг дэмжиж өгнө үү гэж албан хаагчид хүсэлтээ илэрхийлж санал бодлоо солилцлоо.


Улсын их хурлын гишүүн Б.Түвшинг Завхан аймагт ажиллах үеэр Төрийн дээд одон Алтан гадас одонгоор 2 хүн, Хөдөлмөрийн хүндэт медалиар 3 хүн шагнагдлаа.


