Ус цаг уур орчны шинжилгээний төв нь ЦУОШГ-аас зарлагдсан “ШИНЭЧЛЭЛЭЭР ТҮҮЧЭЭЛСЭН САЛБАР ЗӨВЛӨЛ” аяны хүрээнд “МЭРГЭЖИЛ СУРТАЛЧИЛАХ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ зохион байгууллаа.

2025.06.09 14:16
505

Завхан аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв нь ЦУОШГ-аас зарлагдсан “ШИНЭЧЛЭЛЭЭР ТҮҮЧЭЭЛСЭН САЛБАР ЗӨВЛӨЛ” аяны хүрээнд “МЭРГЭЖИЛ СУРТАЛЧИЛАХ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ 2025 оны 06 сарын 05-нд аймгийн Нутгийн ордоны  өмнөх төв талбайд 12 цагаас 16 цаг хүртэл зохион байгууллаа.

Уг өдөрлөгөөр Цаг уурын байгууллагын үйл ажиллагааг мэргэжил бүхнээр сурталчилж, цаг уурын бүх төрлийн мэдээллийг ард иргэдэд тараалаа. Мөн МУИС, Дархан ХААИС-ын Цаг уур, ус судлалын тэнхимийн бакалаврын хөтөлбөрийг 12 дугаар анги төгсөж буй сурагчдад сурталчилан таниуллаа. 12 дугаар анги төгсөж буй сурагчдын байгууллага дээр урьж байгууллагын үйл ажиллагааг газар дээр нь сурталчилж танилцуулсан байна.

06-сарын 05-нд орон нутгийн бүх өртөө, харуул өөрсдийн ажиглалтын талбай, ажлын байранд төгсөх ангийн сурагчдыг урьж ажлаа танилцуулж, МУИС, Дархан ХААИС-ын Цаг уур, ус судлалын тэнхимийн бакалаврын хөтөлбөрийг танилцуулан ажилласан.

Тосонцэнгэл сумын цаг уурын Өртөөнд 06 сарын 06-нд байгууллагаараа очиж “МЭРГЭЖИЛ СУРТАЛЧИЛАХ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ зохион байгууллаа.

Хуваалцах :