Төвийн дарга Э Мөнгөнцэцэг 2005-2025

Товч намтар

60

Энэбишийн Мөнгөнцэцэг нь 1965 онд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн.

          1981 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар 10 жилийн дунд сургууль, 1985 онд Дархан хотын Усны аж ахуйн техникумийг Цаг уурын техникч мэргэжлээр, 2000 онд МУИС-ийн Физик электроникийн сургуулийг Цаг уурын инженер мэргэжлээр  төгссөн.

         Ажлын түүх:

         - 1985-1986 онд Завхан аймгийн Ус цаг уурын товчооны Улиастай станцад ажиглагчаар,

         -1986.-1996 онд Ус цаг уурын товчооны Хөдөө аж ахуйн  цаг уурын станцын ахлах техникч,

         -1996-2003 онд  Ус цаг уурын шинжилгээний төвийн Хөдөө аж ахуйн  цаг уурын инженер,

         -2003-2005 онд Ус цаг уурын шинжилгээний төвийн Цаг уур, уур амьсгалын инженер,  ерөнхий технологич инженер,

         -2005 оны 5 сараас  Ус цаг уурын шинжилгээний төвийн захирлын үүрэг  гүйцэтгэгч, 7 сараас Ус цаг уурын шинжилгээний төвийн захирлаар томилогдон ажилласнаас хойш өнөөг хүртэл Ус цаг уурын шинжилгээний албаны дарга, Ус цаг уур орчны шинжилгээний газрын дарга, Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн  даргаар тус тус томилогдон ажиллаж байгаад 2025 оны өндөр насны тэтгэвэрт гарсан.

         Энэбишийн Мөнгөнцэцэг нь анх 1985 онд Аймгийн Цаг уурын товчоонд хуваарилагдан ирж ажилласнаар ажиглагчаас эхлэн Ус цаг уурын  ахлах техникч, инженер, ерөнхий технологич инженер, Ус цаг уурын шинжилгээний төв, алба, газрын даргаар шатлан дэвшиж одоог хүртэл тасралтгүй 39  жил тогтвор суурьшилтай ажилласан 

         Энэбишийн Мөнгөнцэцэг нь өөрийн хариуцсан салбарын ажлаараа:

       -2010 онд аймгийн ЗДТГ-ын дэргэдэх агентлагуудаас 2-р байранд шалгарч байсан бол 2019 онд аймгийн тэргүүний Шилдэг байгууллага,

       -2015, 2016 онд Ус цаг уур, орчны шинжилгээ, мэдээлэл үйлчилгээ, санхүү аж ахуй, захиргаа хамтын ажиллагааны чиглэлээр Улсын системийн байгууллагын хэмжээнд дараалан 3-р байр,

    -Өөрийн хариуцсан салбарын Үүлэнд зориудаар хур тунадас нэмэгдүүлэх экспедиц, 2015, 2019 онд Улсын тэргүүний экспедиц, Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2019- 2020 онд улсын тэргүүний лаборатори,

      -2013 онд Завхан аймаг үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд аймгийн Засаг даргын дурсамж, 2018 онд “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч шилдэг “Ажил олгогч”, 2018 онд аймгийн Засаг дарга, Онцгой комиссын даргын хүндэт “Өргөмжлөл”-өөр тус тус байгууллага хамт олноороо шагнагдаж байсан байна.

Өөрийнх нь  хөдөлмөр зүтгэлийг үнэлэн:

      -1990 онд 8-дугаар таван жилийн гавшгайч, 1999, 2001, 2003, 2004 онуудад байгууллагын тэргүүний инженер, 2003 онд аймгийн “Шилдэг инженер”,

      -2003 онд Байгаль орчны яамны “Тэргүүний ажилтан”, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн “Хүндэт медаль”,  2007 онд МАХН-ын Хүндэт тэмдэг,  2011 онд Төрийн дээд “Алтан гадас “ одон, 2024 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2013 онд Завхан аймгийн 90 жилийн ойн хүндэт тэмдэг, 2014 онд Хөдөө аж ахуй, байгаль орчны Үйлдвэрчний холбооны Хүндэт тэмдэг,  Онцгой байдлын Ерөнхий газрын Жуух бичиг,

      -2017 онд Монголын жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дэмжин судлах төв ТББ-ын Цагаан сүлд одонгоор,  2021 онд  Завхан аймгийн Засаг даргын Жуух бичгээр тус тус шагнагдсан  байна.

Хуваалцах :