Сонгон шалгаруулалтын журам

2025.01.23 09:51
59

ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРДҮҮЛЭЛТ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ журам /Байгууллагын дотоод журмын 4 дэх хэсэг/

 

  • Хүний нөөцийн төлөвлөлт, бүрдүүлэлт
    • Хүний нөөцийн төлөвлөлтийг дараа жилийн төлөвлөгөөний хүрээнд байгууллагын стратеги зорилтуудтай уялдуулан тухайн жилээр нь тооцоолж гарган батлуулна.
    • Сонгон шалгаруулах үйл ажиллагаанд оролцож буй холбогдох ажилтнууд дараах зарчмуудыг баримтлан ажиллана.
      • Оролцогч талуудын эрх үүргийг хангаж, сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг нээлттэй, ил тод, шударгаар зохион байгуулна;
      • Ажил горилогчийг нас хүйс, гарал угсаа, шашин шүтлэг, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол, үзэл бодол, хөрөнгө чинээтэй эсэхээс үл хамааран, ялгаварлалгүйгээр сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд тэгш эрхтэйгээр оролцуулна;
      • Шууд удирдлагаар харьяалах, харьяалагдах ажлын байранд гэр бүлийн гишүүн, төрөл садан, найз нөхдийг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй. Бусад Ажилтнаас санал болгосон садан, төрлийн хүн болон бусад ажил горилогч нь аливаа давуу эрх эдлэхгүй.
    • Сонгон шалгаруулалтад ашиглаж буй шалгалтын материал болон үнэлгээний арга аргачлал, ажил горилогчийн хувийн нууцтай холбоотой мэдээллийн нууцлалыг чандлан хадгална.
  • Сонгон шалгаруулалтын үйл явцыг “Ажилтан сонгон шалгаруулах тухай журам”-аар зохицуулна.

                 4.2.1.Шатлан дэвших /ээлжийн техникч, өртөөний дарга, ахлах техникч, инженер, хэлтсийн дарга/        

                 4.2.3.Нөөцөөс /өмнө нь ажлын байранд ажиллаж байсан бүртгэлтэй иргэдээс/

                 4.2.4.Их, дээд сургууль төгссөн цаг уурын мэргэжилтэй иргэдээс Диплом, голч чадамж, чадвар, сэтгэлгээ  /сонгон шалгаруулалтаар/

                 4.2.5.Бусад их дээд сургууль төгссөн иргэдээс албан тушаалын тодорхойлолтын шалгуур хангасан хүнийг сонгон шалгаруулалтаар сонгох бөгөөд тухайн сумын Засаг даргатай хуулийн хүрээнд зөвшилцөх ба хамгийн өндөр оноо авсан иргэнийг  сонгож авна. /төрд алба хашсан дадлага туршлагыг харгалзах/

                 4.2.6.Сонгон шалгаруулалтын зарыг тухайн Албан тушаалын тодорхойлолтод заагдсан шалгуурын хүрээнд цахимаар http://namem.gov.mn/Aimag/Zavkhan/ вэб сайтад хүний нөөцийн ажилтан, тухайн сумын нэгдсэн группэд ЗДТГ-аар дамжуулан байршуулна.

                 4.2.7Зарын дагуу холбогдсон иргэдийн мэдээлэл, холбогдох бичиг баримтыг zavkhan_tsaguur@yahoo.com цахим хаягаар болон утсаар хүний нөөцийн ажилтан  авна. Үүнд:

Төрийн албан хаагчийн анкет, сургууль төрссөн дипломын хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, шаардлагатай бол бусад бичиг баримтыг бүрдүүлнэ.

     4.2.8.Сонгон шалгаруулалтанд орох иргэнтэй холбогдох тодорхойлолтыг тухайн сумын Засаг даргаас авсан  байх. 

              4.2.9.Сонгон шалгаруулалтыг зар байрлуулсанаар 14-21 хоногт багтааж авах бөгөөд /хууль эрх зүй, мэргэжлийн асуумж, бодлого, компьютер, програм хангамж, интернетийн орчинд ажиллах чадвар, ярилцлага, бичиг үсгийн чадвар, мэргэжлийн чадвар/  зэргээр оноо өгч үнэлнэ.  Шалгалтын үр дүнг ажлын хэсгийн ахлагч Төвийн даргад танилцуулан хамгийн өндөр оноо авсан  иргэнийг сонгож авч шийдвэрлэнэ  .

              4.2.10.Сонгогдсон иргэн нь 21-28 хоногийн анхан шатны сургалтанд тусгай хөтөлбөрөөр хамрагдах ба дадлага сургуулилалт, холбогдох шалгалтанд хамрагдаж ажлын байрны шаардлага хангагдаж буй эсэхийг үнэлж хугацааг сунгах эсэх шийдвэрийг хэлтсийн даргын санал, үнэлгээ тухайн иргэний чадамжаар үнэлэн тухайн ажлын байранд ажиллах эрх олгоно.

              4.2.11.Ажлын байранд шинээр орж буй иргэнд албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын бүтэц зохион байгуулалт, цалин хөлсний мэдээлэл, дотоод журмыг Хүний нөөцийн ажилтан, хөдөлмөрийн аюулгүй байдал, ажил үүргийн хуваарь, цаг уурын  хэлтсийн дарга танилцуулна .

           

Бүрдүүлэх материал: Ажилд орохыг хүссэн өргөдөл

                                     Төрийн албан хаагчийн анкет

                                     Дипломын хуулбар

                                     Иргэний үнэмлэхний хуулбар

                                     имэйль хаяг: Zavkhan_tsaguur@yahoo.com 

                                     Холбогдох утас: 92065598, 91099161

Хуваалцах :